|

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хаалаа

тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” төрийн өмчит ХХК-ийг байгуулсан.

“Эрчис ойл” компани нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэж заасан.

Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” төрийн өмчит ХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм.

Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт нэмэлт оруулах саналыг боловсруулсан болно гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.

зураг

 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Упсад үр ашигтай өөрчлөлт авчрах сайн талтай тул дэмжиж байгаа, боломж нээхийн хэрээр хараат байдал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарах, хуурамч шатахууны асуудал дээр бусад шатахуунтай татварын ижил нөхцөл, шаардлага тавих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулинд нэмэлт оруулахдаа олон улсын нөхцөл байдлыг анхаарч, сөрөг нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээлээ болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, зах зээлийн зарчмаар явуулан гэрээ, хэлэлцээрээ сайн хийвэл тийзний үнэ буурах эерэг нөлөөтэй гэсэн саналыг хэлсэн гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд хууль батлагдсанаар бензин шатахууны үнэ, онгоцны нислэгийн тийзийн үнэ буурах уу хэмээн лавласан. Мөн стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлт гаднаас хараат болж, энэ нь манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал үүсэх вий хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлж байлаа. Орос, Украины дайнтай холбоотой ОХУ-д үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүнд дэлхийн олон улс хориг тавиад байгааг дурдаад, энэ хориг манай улсад нөлөөлөхгүй гэх баталгаа бий эсэхийг тодруулсан.

зураг

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авах хэлцлийг хийсэн байгаа. Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна. 2019, 2020, 2021 онд манай улсад нийлүүлсэн шатахуун олон улсын зах зээлийн үнээс 187-225 ам.доллараар илүү байсан. “Роснефть” компанитай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны дөрөвдүгээр сард АИ 92 бензиний үнийн талаар хэлцэл хийсэн. Ингэснээр энэхүү бензинийг зах зээлийн үнээс 25 хувиар хямдруулсан. Тэр үед 1110 ам.доллар байсан бензинийг 840 ам.доллараар гурван сарын турш авлаа. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын шатахууны жижиглэнгийн үнээс манайд зарагдаж байгаа үнэ 500 орчим төгрөгөөр хямд байгаа. Ер нь “Роснефьт аэро” компанитай онгоцны түлшний үнийн асуудал яригдаж байгаа. Энэ компани “Роснефьт” компанийн охин компани. Цаашид АИ 92 шатахууныг хямдруулсан үнээр авах саналыг тавдугаар сараас хойш тавьсаар байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. Цаашид хэлцлээ үргэлжлүүлнэ. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл хэлцэлд шууд бус ч гэсэн нөлөөлнө.

Өнөөдрийг хүртэл манай улс агаарын тээврийн түлшийг 100 хувь ОХУ-аас авч ирсэн. Бидэнд өөр улсаас бензин авах боломж байхгүй. Энэ түлшийг авах компани өөрчлөгдөхгүй. Харин манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нийслэгийн тийзний үнэ 10-15 хувь буурах хямдрах боломжтой. Манай улс сүүлийн 10 гаруй жил ганц компаниас түлш авч байгааг хориг тавьж буй орнууд ойлгож байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын холбооны төв банкууд ОХУ-аас 100 хувь хамааралтай орнуудын төлбөр тооцоотой холбоотой асуудалд уян хатан хандана гэдгээ илэрхийлсэн гэсэн хариулт өгсөн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

“Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

“Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулсан.

зураг

 

Нийгмийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг үндэслэн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа нарыг эрх бүхий байгууллагуудаас Улсын Их Хуралд санал болгосон гэлээ.

Байнгын хороо Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123-126 дугаар зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.8 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Д.Далхжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд гаргасан дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсголын үеэр танилцуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, олонхын саналаар нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, үндэслэлийг тусгасан тайлан гаргасныг Улсын Их Хурлын нийт гишүүд, нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлжээ.

Нэр дэвшигчийн сонсголын тайланг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд сонсголын тайланд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Х.Буянжаргал, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Р.Сансармаа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Баярааг уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг тусгажээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд төлөөллөө Улсын Их Хуралд санал болгохдоо Үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын тогтолцоо, санхүү, эдийн засгийн нарийн тооцоо, судалгаанд үндэслэн мэргэжлийн шийдвэр гаргадгийг харгалзан нийт даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн даатгалын харилцаа, санхүү, эдийн засгийн асуудлаар мэргэшсэн, мэдлэг, ур чадвартай хүнийг дэвшүүлэхийг зөвлөсөн байна.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Рэнцэндоржийн Сансармаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Хуягийн Буянжаргал нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжиж, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Бархасын Баярааг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэлээ.

зураг

 

Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд орлцсон гишүүдийн олонхын саналаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Рэнцэндоржийн Сансармааг, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Хуягийн Буянжаргал, Бархасын Баяраа нарыг томилж, Хаянхярваагийн Амгаланбаатар, Төмөр-Очирын Батзул, Хуягийн Ганбаатар нарыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг баталлаа.

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав

Дараа нь “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох зорилгоор “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан билээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Байнгын хорооны гишүүдээс санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын  хорооны саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.

“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

Мөн хуралдаанаар  “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан.

Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэн боловсруулах хуулийн зохицуулалттай тул Байнгын хороодоос 69, Улсын Их Хурлын гишүүдээс 8, Засгийн газраас 118, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 58 санал тус тус ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 252 хууль тогтоомжийн төслийн санал ирсэн болно.

“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа:

1.      “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд;

2.      “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд заасан 2022, 2023 онд хэлэлцэх хуулийн төслүүд;

3.      “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 онь дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд;

4.      “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон хуулиар тусгайлан заасан хугацаатай 64 асуудлыг хэлэлцэхээр тусгалаа.

Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субъектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр заасан.

“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэн болно гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснээр /УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг эндээс уншина уу/ Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хаалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар ийнхүү өндөрлөж байгааг онцлоод, Монголынхоо нийт ард түмэнд, дэлхий даяар тархан суугаа монголчууддаа Ардын хувьсгалын 100, 101 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments